“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Ж.Амаржаргал ОХУ-ын Бүгд Найрамдах Хакаси Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч В.А. Сорокинг хүлээн авав.

МҮХАҮТ, ОХУ-ын БНХакаси Улсын ХАҮТ-тай хамтарч зохион байгуулсан Монгол-Оросын бизнес форумын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Ж.Амаржаргал ОХУ-ын БНХакаси Улсын ХАҮТ-ын Ерөнхийлөгч В.А. Сорокин мөн Оросын бизнес бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, Монгол-Оросын жижиг, дунд бизнес эрхлэгч нарын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал бодол солилцож, цаашдаа Бүгд Найрамдах Хакаси Улсын ХАҮТ болон тухайн нутгийн бизнес эрхлэгч нартай харилцан үйлчлэх мөн хамтран ажилах талаар урьдчилсан байдлаар санамж бичиг дээр гарын үсэг зурав.

undefined

Хамтран ажилладаг байгууллагууд