Газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг яаж эдлэх вэ?

Хариулт: “Чөлөөт бүсийн тухай” хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу чөлөөт бүсэд газар эзэмшигч аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс доорх байдлаар чөлөөлнө. 

- Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж 23.1 дэх заалтын дагуу:   

23.1. Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар;

- Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж 23.2 дахь заалтын дагуу:

23.2. Чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар;

Хамтран ажилладаг байгууллагууд