“Алтанбулаг” чөлөөт бүсийн асуудлаар Монгол, Оросын ажил хэргийн уулзалт боллоо

     Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба санаачлан Гадаад харилцааны яам, “Алтанбулаг” чөлөөт бүс, ОХУ-аас Монголд суугаа Худалдааны төлөөлөгчийн газартай хамтран  Монгол, Оросын ажил хэргийн уулзалтыг “Алтанбулаг” чөлөөт бүсэд зохион байгууллаа.

    Уулзалтад ОХУ-ын Буриадын Засгийн газрын даргын эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч И.И.Зураев, ОХУ-ын Алс дорнодын бүс нутагт хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих “Алс Дорнод” агентлагийн төлөөлөгчид, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, Дархан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул, Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон “Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл урилгаар оролцов.

undefined

   Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Шадар сайдын Ажлын албаны дарга, зөвлөхүүд, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Барилга, хот байгуулалтын яам, МҮХАҮТ, Хил хамгаалах болон Гаалийн ерөнхий газрын төлөөлөл, Монгол Улсаас Улаан-Үдэд суугаа Ерөнхий консул, “Алтанбулаг” чөлөөт бүсийн удирдлага багтаж ажиллав.

undefined

    “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд ОХУ-ын Хиагт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тухайлбал, тус бүсэд нэвтрэх тусгай гарц нээх, мөн Монгол-Оросын хамтарсан тээвэр, ложистикийн төвийг Алтанбулагт байгуулахад хамтран ажиллах санал тавьсныг ОХУ-ын төлөөлөгчид хүлээн авч дэмжиж буйгаа илэрхийллээ.

 

Хамтран ажилладаг байгууллагууд