“Алтанбулаг” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтын хугацааг сунгасан мэдэгдэл

“Өдрийн сонин”-ы 2017 оны 01-р сарын 24-ний өдрийн дугаарт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байршилтай “Алтанбулаг” чөлөөт бүсийн “Худалдаа, үйлчилгээ”, “Үйлдвэрлэл”-ийн бүсэд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт”-ыг зарласан.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн А/19 тоот захирамжаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт”-ын төсөл хүлээн авах хугацааг 2017 оны 04-р сарын 03-ны өдрийн 12.00 цаг хүртэл сунгасан болохыг мэдэгдэж байна.

Төсөл хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1110 тоот

Холбоо барих утас: (976-51) 264423, 261435,  

Хамтран ажилладаг байгууллагууд